МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ.
Мэдээлэлд "БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20-н буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна