Түлш тээвэрлэж явсан том оврын машин тоормосгүй болж, хоёр автомашин мөргөсөн ноцтой осол гарлаа


Өнөөдөр /2022.01.20/ Баянхошуунаас Зурагтын шинэ эцэс рүү уруудах зам дээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэж явсан том оврын автомашин тоормосгүй болж, хоёр автомашин мөргөсөн хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг 10:30 цагийн орчимд болсон бөгөөд түлш ачиж явсан том оврын автомашин тоормосгүй болж жолооч нь машинаа хажуу тийшээ унагажээ. Улмаар унасан эрчээрээ альфарт болон жижиг микро автомашиныг мөргөсөн байна. Одоогоор хэргийн газар холбогдох албаныхан шалгалтын ажил хийж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна