С.Амарсайхан: Хүнээр харуулаад, цагдаагаар мануулаад, зам харгуйгаа хаалгаад байлгүй цахимаар золго


Шадар сайд С.Амарсайхан: "Бид нар ямар анх удаа цар тахалтай нүүр тулж байгаа биш. Яахав омикроны халдвар асар хурдацтай тархаж байна. Өнгөрсөн долоо хоногоос тохиолдлын тоо 4 дахин өссөн байна. Халдварын тархалт энэ хурдаараа явах юм бол өдөрт 60-н мянга тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгаа байгаа. Гэхдээ хориод байж болохгүй байна.

Хязгаарлалт хийж болно гэхдээ заавал хүнээр харуулаад, цагдаагаар мануулаад, зам харгуйгаа хаалгаад байлгүй хувь хүн өөрөө зохион байгуулалттай байх хэрэгтэй. Хорих бол бид нарт үнэхээр амархан. Хүн болгоныг сахиад, гудам болгоны үзүүрт зогсоод байх хэцүү.

Цахимаар золголт хийх хэрэгтэй. Өдөрт 42000 хүн эмнэлэгт хэвтэнэ гэсэн ч судалгаа байна. Бид бэлдээд явж байна. Алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч байна."



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.241
    2022/01/21

    Зүгээр хөл хорио хийл дээ эсэргүүцээд байгаа малнууд мөрөөрөө өвдөөд өг л дөө бас бусад нь эрүүл баймаар бна . Хэд хоног гэртээ хэвтэж чадахгүй айлын тогоо өнгийх гээд үхлээ ву

    Хариулах
  • 59.153.115.239
    2022/01/21

    Зочин Хаагаад үздээ амарсайхаан чамтай цуг буулгана шүү хэ хэ

    Хариулах