УИХ-ын намрын ээлжит чуулган болж өндөрлөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулав. Үүнтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сайд нарыг солих ч одоо зөв зүйтэй л ажил л даа. Ерөнхий сайд байгаа учраас хэлье. Сайд солих амархан байх аа. Ер нь сайн хийж чадах хүнээ л зөв сонгож оруулж ирмээр байна шүү. Монголын төрөөр тоглож болохгүй. Сайдын босго их намхан болсон байна лээ. Зүгээр л ганц харайгаад л ороод ирдэг. Цааш цаашдаа үүнийгээ сайн анхаараарай гэж би хэлье.
Манай Монголын нийгэмд нэг юм буруу явж байна, Ерөнхий сайд аа. Та яах вэ?, тэмцэж байна гээд хүн сольж байна. Бүх юмны буруутан нь иргэд боллоо. Ороолтоо шатаасан нь иргэний буруу, бүх юманд иргэн буруутай. Яагаад ийм болдог юм. Энэ сайд болох гээд байгаа залууд хандаж хэлэхэд, иргэнээ номер нэг тавиарай. Ерөнхий сайдаа, иргэнээ нэгт тавьдаг хүнээ иймэрхүү ажил руу тавимаар байна. Би энэ сайдын ажлыг чинь нэг их тийм мундаг мэдлэг, боловсролтой хүн хийдэг гэж боддоггүй. Иргэнээ нэгд тавьсан сэтгэл зүтгэлтэй хүн л хийдэг.
Дашрамд дурдахад, дараачийн чуулган эхлэхэд, хагас сайн өдөр Засгийн газрыг хуралдуулчхаж болдоггүй юм уу? Эртээд байнгын хороо хуралдсан чинь яасан, давхар засгийн газрын хуралтай. Гурав дахь өдөр нэг хуралддаг, хуучин уламжлалыг эвдээд хаячхаач дээ. Бид нар хагас сайнд хуралдаад болж л байсан юм.
Ер нь яах гэж сайд болдог юм. Тендер идэх гэж, шонхор шувуу зарах гэж, иргэнээ буруутгах гэж сайд болдог юм уу. Энэ хүмүүсийн итгэл найдварыг хүлээж, улс орондоо хэрэгтэй юм хийж, ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх гэж, утааг алга болгох гэж, ядуурлыг багасгах гэж л сайд болдог баймаар юм. Тиймээс жаахан сэтгэл зүрх гаргаад өг л дөө. Ёстой нэг сонин хүмүүс сайд болж байна даа, би яршиг даа гээд хаячхаад л байгаа юм.”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна