О.Баасанхүү: АН-ын зүгээс Э.Бат-Үүл даргын асуудалд маш тайван хандаж байсан


Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийтэд ойлгуулдаг тодорхой хүмүүс байсаар байна. АН-ын зүгээс Э.Бат-Үүл даргын асуудалд маш тайван хандаж байсан. Шүүх шийдэг гээд хүлээж байлаа. Гэтэл шүүх асар их удсан. Энэ хугацаанд Э.Бат-Үүлийг С.Зориг агсны амь насанд халдсан мэтээр гүтгэн мэдээлж, хүүдээ тендер авч өгсөн мэт ойлголтыг нийгэмд түгээсэн. Ингээд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ял шийтгэл өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хууль, журам Э.Бат-Үүлд үйлчилсэнгүй. Тийм учраас бид энэ асуудлаар Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан шаардлага хүргүүлсэн. Үзэл санааны хоригдол болсон, эрх баригчдын эсрэг зоригтой шүүмжлэл өрнүүлсэн хүмүүсийг тагнуулын байгууллагаас мөрдөн мөшгөх бадлаар дарамталдаг үйлдлийг Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн байгууллага шударга ажиллах байх гэж итгэсээр байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна