ХОР НЬ ДУУСДАГГҮЙ ХООРОНДОО ҮЗДЭГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙГ ЯАХ ВЭ?

Админ
2022/01/21

2020 оны УИХ-ын гишүүний сонгуульд өмнөх үеийнхээс харьцангүй олон эмэгтэй гишүүд сонгогдож гарч ирсэн. Энэ дунд сангийн дэд сайдаас эхлээд тв-ийн хөтлөгч хүртэл явж байгаа. Гэхдээ эрхэлсэн ажил, өмнө хийсэн бүтээсэн нь сонин биш. Гол нь яагаад тэд өнөөдрийг хүртэл эх хүүхдүүдийн эрүүл мэнд, агаарын бохирдол зэрэг асуудлаар дуугарч чадахгүй байгааг хараад өөрийн эрхгүй алмайрал төрлөө. 

Өнөөдрийн парламентад байгаа эмэгтэй гишүүдийн ярьж байгаа сэдвүүдийг товчилж хүргэвэл "Нүхэн жорлон", "Тойрогтоо хийгдэх ажил" хоёроос илүү гарсангүй. Бүүр сүүлдээ Сэлэнгийн хоёр эмэгтэй нь хүртэл хоорондоо хэрэлдээд амжсан. Зарим нь бүүр хэт андуурч Ерөнхий сайдруугаа хүртэл жиг жуг хийгээд амжсан. Ер нь бол 2020 онд сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд үнэхээр "ДААЦГҮЙ", "ЖУЛ" байна. 2016 оноос 2020 он хүртэл УИХ-ын парламентад байсан эмэгтэй гишүүдийн хувьд хөөрхий "ЖДҮ", "УНТАХ" асуудалд орсон ч тэд ядаж энэ хэдээс илүү мэдлэгтэй, боловсролтой байж гэмээр...

Гэхдээ эдэн дунд зарим сүйхээтэй эмэгтэй гишүүд бий. Тухайлбал Баянзүрх дүүргээс сонгогдсон АН-ын "МОН УРАН" Б.Наранхүүгийн эгч МАН-ын Б.Саранчимэг өөрийн тойрог болох Баянзүрх дүүргээ орхиод ДУНДГОВЬруу хүлгийн жолоо залжээ. Арга ч үгүй биз. Улаанбаатар хотын нилээдгүй олон хувь оршин сууж, ажиллаж амьдардаг газраас 2 удаа сонгогдоод ёстой цай ч үгүй, царай ч үгүй болжээ. Гэхдээ сүйхээтэй учир дүүгийнхээ тойргийг усалж хэдэн "МОТОЦИКЛЬ тарааж УЛСЫН НАЧИН төрүүлж" ялалт байгуулах гээд зүтгэх нь мадаггүй биз. 

Бас нэг сонирхолтой нь 2024 оны сонгуульд нэг тойргоос нэг намын хоёр эмэгтэй нэр дэвшихгүй гэсэн тохиолдолд Ч.Ундрам, Д.Өнөрболор нар хоорондоо "АЛАЛЦАХ" нь тодорхой. Өнөөдөр тойрог нь шийдэгдээгүй байхад нуухаа авах гэж байгаад нүдийг нь сохлодгийн адил үзэж яваа хоёр СЭЛЭНГЭ аймагт баруун солгойгүй үзэж яваа харагдана. Гэхдээ Сэлэнгийнхэн ч энэ хоёрыг дахиж сонгохгүй л дээ. Учир нь Сэлэнгийн тойргийг Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр Н.Оюундарь услаад эхэлсэн гэх ч мэдээлэл байгаа юм.

Энэ мэтчилэн нөгөө эх хүүхдийн төлөө, эмэгтэйчүүдийн төлөө, агаарын бохирдлын төлөө та бидний дууг төрд хүргэх ёстой хүмүүс хөгөө чирж, 2024 оны тойргоо зүүдлээд явж байгаа гэхээр бид ямар тэнэг сонголт хийдэг ард түмэн бэ гэдэг нь тодоос тод харагдана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.140
    2022/01/21

    Хамгийн их эмэгтэй гишүүдтэй УИХ. Эд нар яг юу хийж бна. Ийм бж жендэр энэ тэр гэж солиорох хэрэггүй. Зүгээр л тэсч бгаад хугацааг нь дуусгахаас өөр арга алга.

    Хариулах