​Б.Баярсайхан: Алдаа гаргасан мэргэжилтнийг дараагийн төрийн албанд яагаад та нар ажиллуулаад байдаг юм бэ?


УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ийн хэлжээ. “Нэг яам агентлагт ажиллаад авилга ашиг сонирхол ёс зүйн алдаа гаргачихсан мэргэжилтнийг дараагийн төрийн албанд яагаад та нар ажиллуулаад байдаг юм? Би энд хүн яриагүй зарчим ярьж байна.

Одоо болтол хариуцлага хүлэгээд шоронд сууж байх хүмүүс улам л албан тушаал нь ахиад өөр өөр яамыг самраад төрийн албаны нэр төрийг унагаагаад явах юм. Энэ дунд шатанд байгаа төрийн албан хаагчдаа та нар ингэж өөгшүүлж болохгүй шдээ. Улс төрчдийн захиалга, танил талаар толгойг нь илээд дараа дараагийн албан тушаалд тавиад яваад байж болж байгаа юм уу?

Та нар яахгүй бол би нэр ус, албан тушаалтай нь зарлана шүү. Хоёрдугаарт би Төрийн албаны зөвлөлөөс нэг тодорхой зүйлийг хүсч байна. Өмнөх жилүүдэд төрийн алба хашиж байсан Завхан аймагт одоо ч гэсэн ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүс Завхан аймагт улсын төсвийн хөрөнгөөр барилга байшин барьсан бүлэг этгээдүүд байна.

Үндэсний аудитын газраас шалгаад Завхан аймагт хийгдсэн чанаргүй хөрөнгө оруулалтуудыг ингээд сум сумаар нь гаргаад ирсэн дүгнэлт нь дөнгөж сая гараад ирсэн байна. Үүн дээр төрийн албаны зөвлөл юу хийх вэ? Би үүнийг Сангийн яамнаас ч асууж байгаа, Засгийн газраас ч асууж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс бас асууж байна. Үүнд оролцсон, үнэлгээний хороо байгуулаад буцаагаад нөгөө барилгаа хүлээж авах улсын комисстоо ороод ерөөсөө авилгын сүлжээ бий болчихсон, Завхан аймагт хийгдэж байгаа бүх ажлыг ингээд чанаргүй болгочихсон төрийн албан хаагчид бий болчихсон. Яах юм бэ?

Бас хөдөө орон нутагт төрийн албан хаагчдын нүдний харцаар хөдөлдөг болчихсон ард иргэд байна. Бүр айлгадаг. Улс төржөөд шүүх байгууллага нь хөдлөхөө байчихсан. Шүүх хэргүүдийг гацааж байдаг ийм ажлаад байна. Би энэ талаар та нараас асууж байсан.

Бид улс орны хамгийн чухал асуудлыг ярьж байгаа. Ганц тод жишээ гэвэл урд хил хаагдчихаад ард иргэдийн амьдралд ямар их хохирол учирч байна? Улс орны хувьд? Энэ яагаад хаагдсан юм? Энэ бол манай төрийн албан хаагчдын хэн нэгний хариуцлаггүйгээс болоод урд хил хаагдчихсан байж байгаа.

Төрийн албаны зөвлөл энэ талаар мэдээлэлтэй байгаа юм уу? Хэний хариуцлагаас болоод урагшаа ковидтой хүн гаргасан бэ хилээр? Энэ дээр төрийн албаны зөвлөл дугармаар байна хариуцлага тооцмоор байна. Ковидийн хуулийг зөрчсөнөөс болоод Хятад улс 800 төрийн албан хаагчаа нэг дор ажлаас нь халсан жишээг бид сонссон.

Бид хариуцлагаа тооцдоггүй учраас энэ бугшсан юм чинь байгаад л байгаа юм. Биднээс тусламж авья гэж байх юм. Уг нь гишүүд нь зоригтой дугараад төрийн албаа өөрчлье төрийн албандаа нөлөөлөхгүй ээ, улс төрийн албыг төрийн албанаас хол байлгая гээд жишээлбэл би өөрийгөө магтаж байгаан биш” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна