БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд түр оршин суух эрхтэй болно


Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн хүүхдэд түр хугацааны виз олгох шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд манай улсын 1200 гаруй хүүхэд хуулийн дагуу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч буй хүүхдүүдэд виз олгох шийдвэр гаргажээ. Өмнө нь БНСУ-д төрөөд 15-аас дээш жил амьдарсан хүүхдүүдэд виз олгодог байсан. Тэгвэл шинэчлэгдсэн журмаар

  • Зургаагаас доош насандаа Солонгост ирж, зургаагаас дээш жил амьдарч буй хүүхдүүд,
  • Зургаагаас дээш насандаа Солонгост ирж, долоон жилээс удаан хугацаанд амьдарсан, бага, дунд, ахлах сургуульд сурч буй болон бусад нөхцөл хангасан хүүхдүүдэд оршин суух виз олгохоор болжээ.

Баримт, бичиг бүрдүүлэх тусламжийг гадаад иргэдийг дэмжих төвийн Монгол ажилтнуудаас авах боломжтой аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна