Японд омикрон хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй учир тус улсын Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнөөдөр олгожээ.
Вакцинжуулалтын хөтөлбөртэй холбоотой заавар зөвлөмжийг нарийвчлан гаргасны дүнд хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас дархлаажуулж эхэлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн яамны энэхүү шийдвэрийн дагуу 5-11 насны найман сая орчим хүүхэд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинд хамрагдах боломжтой болох юм. Одоогоор тус яам 12 болон түүнээс дээш насныхныг вакцинд хамруулахыг зөвшөөрөөд байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна