"Эрдэнэт үйлдвэр” 200 сая ам.долларын зэсийн баяжмал гаргаж чадахгүй зогсжээ


"Эрдэнэт” үйлдвэр уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогсоод байгаа тухай ТӨБЗГ шалгалт хийж, мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай гацаад байгаа аж.
Хуримтлагдсан зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар хэрхэн тээвэрлэх асуудлаар шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна