Цагаан сарын баярыг "Төгсбуянт" шинэ зурхайн билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Энэ жил XVII жарны "Цөөвөр” хэмээх "Төмөр үхэр" жилийн өвлийн адаг сарын битүүн 2022 оны хоёрдугаар сарын 1-ний мягмар гарагт болно. XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын ШИНИЙН НЭГЭН 2022 оны хоёрдугаар сарын 2-ны лхагва гарагт тохионо гэв.
Монголчууд 200 гаруй жил Манжийн Чин улсын харьяанд явахдаа Шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байжээ. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, 8-р Богд Жавзандамба хутагт хааны зарлигаар Төгс буянтын зурхайг буцаан хэрэглэх болсон байна.
"Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 2, 3, 4-ний лхагва, пүрэв, баасан гарагт тохиож байна. Тиймээс бямба, ням гарагийг оруулаад нийт тав хоног бүх нийтээрээ амрах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна