Мөсөнд цөмөрсөн автомашинуудыг татан гаргажээ


2022 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 21:00 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн уур баагьдаг гэх газарт приус 20, приус 10 маркийн авто машинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан байна.

Авто машинуудад нийт найман хүн зорчиж явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна. ОБГ-ын эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс хоёр авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ.

Сүүлийн үед иргэд зам товчилж, хялбар аргаар бүрэн хөлдөөгүй мөсөөр зорчих явдал их байгаа юм. Иймд иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалж бүрэн гүйцэт хөлдөөгүй мөсөөр зорчихгүй байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна