Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин долоон нас хүрлээ


Монгол Улс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл гурван сая дахь охины төрсөн өдөр өнөөдөр тохиож, долоон нас хүрч байна. Түүний нэрийг Х.Монголжин гэдэг бөгөөд Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин юм.

Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сарын 10-нд төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна