Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байна.
Тодруулбал А-80 бензин 11,845 тонн, АИ-92 бензин 38,425 тонн, ДТ 83,337 тоннын нөөцтэй байгаа юм. Энэ нь АИ-92 /95, 98/ бензиний 32, А-80 бензиний 71, дизель түлшний 30 хоногийн хэрэглээ аж.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,494 тонн буюу 23 хоногийн АИ-92 бензин, 40 хоногийн ДТ-ийг нөөцөлсөн нь хэвийн хэмжээнд байгааг холбогдох яамнаас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна