“Covid-19”-ийн шинэ хувилбар “BA.2” дэлхийн 40 оронд тархжээ


“Covid-19”-ийн шинэ хувилбар “BA.2” дэлхийн олон оронд хурдацтай тархаж буйг ДЭМБ-аас анхаарууллаа. “BA.2” нь арванхоёрдугаар сард анх гарсан бөгөөд одоогоор дэлхийн 40 оронд 8000 тохиолдол бүртгэгдээд байна.

Омикроны дэд хувилбар гэж тодорхойлогдоод буй “BA.2” нь анхны хувилбар болох “BA.1”-ээсээ халдварлах чадвар илүү өндөр ажээ. “Халдварлах чадварын хувьд өндөр боловч өвчний явц, хүндрэл ямар байхыг эрдэмтэд судалж байна. Энэ хувилбар нь ахиад ч цаашаа мутацилагдахыг бид үгүйсгэхгүй” гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдын агентлагаас мэдээлжээ. Одоогоор вирусийн шинж тэмдэг болоод вакцин үр дүнтэй эсэх нь бүрэн тодорхой болоогүй байна.

Норвегид нэгдүгээр сарын 4-өөс 19-ний хооронд 611 тохиолдол бүртгэгдсэн. Харин Энэтхэг улсад 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Дани, Швед, Филиппин, Франц, Сингапур, Их Британи улсуудад ч мөн “BA.2” халдварын тохиолдол гарсан байна.

АНУ-ын 12 мужид эсрэг биет үүсгэгч эм тарааж буй боловч энэ нь омикрон хувилбарт үйлчлэхгүй байгааг албаны хүмүүс мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна