Бизнес эрхлэгчид: Автомашинтай худалдааг тогтмол зохион байгуулах хэрэгтэй


Баянзүрх дүүргийн хэмжээнд автомашинтай худалдааг 25 хороонд зохион байгуулж байгаа. Ингэхдээ иргэд хамгийн их зорчдог байршлыг сонгож, бизнес эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангасан. Худалдаа эрхлэгчдийн хувьд зөв ажил болсон гэдгийг онцолж, цаашид тогтмол зохион байгуулахыг хүсэж байгаа бол иргэд “ченж”-ийн гар дамжихгүй хямд үнээр гэрт ойрлохн байрлах газраас худалдан авалт хийж байна гэлээ.

Эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэх, хог хаяхгүй цэвэрхэн орчинд худалдаа эрхлэх зэрэг шаардлага тавьж, үйл ажиллагаа явуулах эрх олгож байгаа.

Бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж энэ арга хэмжээ нь цагаан сарын баяр хүртэл үргэлжилнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна