Т.Доржханд: УИХ-ын гишүүд хэвийн боов тараавал эрүүгийн хариуцлага хүлээдэг болно


Иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Маш тодорхой хэлэхэд, цагаан сар болохоор гишүүд боов тараадаг эд зүйл тараадаг, санал худалдаж авдаг зүйл хэтэрлээ. Ийм зүйлийг хязгаарлахгүй бол болохгүй байна. Тиймээс хуульд хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд материалын зүйл тараахгүй. Жигээ нь, цагаан сараар хэвийн боов тарааж болохгүй. Тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг заалтыг тусгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна