Лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад, доош унаж амиа алджээ


Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт ... байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарлаа. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унасан байна. Аав нь нэг давхрын цахилгаан шатны хаалгаар хүүг гаргаж эмнэлэгт хүргэсэн ч хүү энджээ.

Онцгой байдлын газар 17:40 цагт хүүхэд унасан тухай дуудлага хүлээн авсан байна. ОБЕГ-аас "Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт хүүг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэж өгсөн. Хүү эмнэлэгт очсоны дараа амиа алдсан. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан." гэж мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна