Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын даргаМ.Тулгат:
2021 он бол МАН-ын үүсгэн байгуулсан 100 жилийн ой болсон түүхэн жил байсан. Гэвч бодит байдал дээрээ хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө. Харин АН үүний эсрэг өнгөрсөн хугацаанд тууштай тэмцэж, бодит алхмууд хийсэн. Цаашид ч хүний эрх, иргэдийн эрх ашгийн төлөө АН тууштай тэмцэнэ.
Эрх баригчид 290 гаруй хөшөө дурсгал барих төсвийг улсын төсөвт тусгасан байсан. Хөшөө бариад л асуудал шийдэгддэг бол хамаагүй. Гэвч асуудлыг шийдэх гаргалгаа барилга байгууламж биш. Мөн хөгжлийн банкны асуудал яригдлаа. Хөгжлийн банк бол олон улсын зах зээлээс төсөв бүрдүүлдэг. Энэ бол буцаан төлөх том өр, зээл. Гэтэл үүнийг эрх барьж байгаа хэдхэн томчууд авч байгаа нь гутамшиг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ дэмжиж чадахгүй байж өөрсдөдөө хуульчилсан дэмжлэг олгож байгаа нь утгагүй.
Журам гаргаж, хүний эрхийг боож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаадаг тогтолцоотой улс Монголоос өөр хаана ч байхгүй. Хүний эрхийн төлөө хэнтэй ч тохиролцохгүй тэмцэнэ. Үнэхээр хуульд асуудал байгаа бол эрх баригчид, УИХ-ын гишүүд өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна