Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь жижиг дунд бизнес эрхлэгчид Засгийн газраас КОВИД-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ тэр дундаа хөл хориог эсэргүүцэн үсээ хуслаа.
Өмнөд Солонгосын Засгийн газраас халдварын тархалтыг хянах хатуу хязгаарлалт тогтоосон ч өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногийн турш нэмэгдэж байна.
Хурдтай нэмэгдэж буй Омикрон хувилбарын тархалтыг намжаахын тулд 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд тогтоосон хөл хориог гурван долоо хоногоор сунгасан бөгөөд хоёрдугаар сарын 6-нд дуусах учиртай.
Энэ шийдвэр Сөүл хотын жижиг дунд бизнес эрхлэгч 200 гаруй иргэн, аж ахуй нэгжийн дургүйцлийг хүргэсэн ба үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийллээ. Мөн 21:00 цаг хүртэл ажиллах хязгаарлалтыг цуцалж, аж ахуй нэгжүүдийн хохирлыг нөхөн төлөхийг шаардсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна