"Messenger"-ийн зурвасаа "screenshot" хийвэл харилцаж буй хүнд нь мэдэгдэл очдог болжээ

1 цаг 31 минутын өмнө

"Facebook"-ийг эрхлэн явуулдаг "Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг "Messenger" аппликейшны шинэчлэлийн талаар мэдээллээ.

Messenger нь 2016 оноос "end-to-end encrypted (E2EE)" буюу шифрлэсэн зурвастай болсон. Улмаар хэрэглэгчид зурвасаа өөр хэн нэгэнд харуулахгүйн тулд "Vanish Mode" тохиргоог идэвхжүүлэх боломжтой болсон.

Уг тохиргоог идэвхжүүлсэн үед хэн нэгнээс ирсэн зурвас болон өөрийнхөө илгээсэн зурвасыг харсны дараа Messenger-ээс гарахад зурвас автоматаар алга болдог.

Тэгвэл Meta уг тохиргоог илүү боловсронгуй болгож GIF, хариу үйлдэл, "sticker" зэргийг ашиглах боломжтой болгосноос гадна хэрэв та "Messenger"-ийн зурвасаа "screenshot" хийвэл харилцсан хүнд нь мэдэгдэл очдог болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна