Н.Учрал: Ахмадууд үнэхээр ядуу амьдарч байна, тэтгэврийн реформыг хийх цаг болсон

3 цаг 25 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын Н.Учрал: 

Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл өгөөд Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх төслийг оруулж ирж байгаад баяртай байна. Үнэндээ ахмадууд ядуу амьдарч байна. Тэтгэврийн реформыг хийх цаг болсон.

Тэтгэврээр их улс төрждөг болсон. Одоо сүүлдээ нэг хууль ч санаачилж үзээгүй Т.Доржханд гэж поп нөхөртэй болсон. Энэ хүн Одонтуяа гишүүний тархийг нь угаагаад ул боов тараавал хуульчилна ч гэх чиг ийм юм ярьдаг хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Хэдэн хүмүүст мөнгө өгөөд эхлээд наадамгүй болсон одоо бөх нь ч барилдаж чадахгүй болсон, сүүлдээ цагаан саргүй болох нь, ахмадаа дээдэлж хүндэлж чадахгүй болох нь. 

Ардчилсан намын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс нийгмийн даатгалын мөнгийг олж ирмээр байна. Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Энэ нөхдүүдтэй хариуцлага тооцож ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх ажилд даруй ормоор байна. Эрдэнээгийн хүүхдэд хэлье, чи тэр аавынхаа гэрт очиж жагсаал хий.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.153
    2022/02/01

    Монгол улс тэтгэвэрийн зөв системийг байгуулсан улс юуг нь шинэчлэх гээд байнаа. буруу болговол олон нийт тэтгэвэрээ авч чадахгүй байдалд хүрнэ. Систем өөрчилдөггүй. Эхлээд өөрийгөө олж хар. Буруу дандаа ярина.

    Хариулах