iPhone Face ID нь маск зүүсэн царайг таньдаг болно

35 минутын өмнө

Өнөөдөр танилцуулагдсан iOS 15.4 бета хувилбарт Face ID-г масктай ашиглах боломжийг олгожээ.

Apple-ийн хэлснээр уг функц нь баталгаажуулах зорилгоор "нүдний эргэн тойрон дахь өвөрмөц онцлогийг таних" боломжтой. 

Масктай Face ID ажиллахын тулд түгжээг тайлахын тулд төхөөрөмжөө харж байх ёстой бөгөөд нарны шил зүүсэн үед ажиллахгүй. Масктай Face ID нь Apple Pay-н төлбөрийг баталгаажуулах боломжтой  Face ID-г дэмждэг програмуудад нэвтрэх болон нууц үгийн оронд ашиглах боломжтой. 

Одоогоор энэхүү шинэ функц нь iPhone 12-оос доош утастай хэрэглэгчид ашиглах боломжгүй тул Face ID-г iPhone 12 эсвэл iPhone 13 загвар дээр бүрэн ажиглаж боломжтой.

Face ID нь 2022 оны хавар iOS 15.4 үйлдлийн системтэй хамт хэрэглэгчдэд нээлттэй болох юм байна.

Дашрамд сонирхуулахад, iPhone дээр шинэ эможинууд гарсан бөгөөд эможиноос онцолвол хайлж буй царай , олон үндэстний гар барьж буй эможинууд , бие давхар эрэгтэй болон бусад цоо шинэ эможинууд багтсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна