Төөрсөн иргэн малчин айлд эсэн мэнд очжээ


Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу баг /Өмнөговь аймгаас баруун хойд зүгт 145 км, сумын төв/-д Өвөрхангай аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн И “Корола” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 02:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04:00 цагт гарч, тус сумын баруун зүүн чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км, Мандал-Овоо сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Булган сумын Дал багийн “Загийн-Ишин” гэдэг газар малчин О-ийнд эсэн мэнд очсон тухай мэдээллийг тус иргэний эгч, аймгийн Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна