Монголчууд буруу өдрөө шинэлсэн үү?


Монголчууд энэ жил битүүний өдрийг хоёрдугаар сарын 1-нд, улмаар шинийн 1-нийг хоёрдугаар сарын 2-нд тэмдэглэлээ. Зурхайчид цаг тооны бичигтээ ийн тодорхойлсон. Гэтэл иргэдэд өчигдөр буюу шинийн 1-нд шинийн 2-ных шиг тод хавирган сар харагдсан нь эргэлзэх үндэс болоод байгаа юм.

Тодруулбал нэг биш иргэн сошиал хуудастаа шинийн 1-ний орой гарсан сарны зургийг тавьж, "1-ний сар ийм байхыг хэзээ ч үзээгүй" хэмээж байв. Мөн "Битүүнд сар гардаггүй ч хавирган сар гарсан байхыг харсан" гэцгээх хэсэг ч бий.

Үүний дээр нэг анхаарал татах зүйл байгаа нь, БНХАУ шинийн 1-нээ хоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэсэн. Японд ч мөн билгийн тооллоорх шинэ оны эхний өдрийг хоёрдугаар сарын 1 гэж тодорхойлсон байна. Харин бид энэ өдөр битүүлсэн.
Нөгөө талаар, битүүний өдөр сар бүрэн хиртэж, харагдахгүй болох ёстой. Харин шинэ сар гарснаар үл ялигхан үзэгдэж эхэлдэг. Тэгвэл сарны үзэгдэлтийг хэмждэг платформоос харвал, хоёрдугаар сарын 1-нд сар хиртсэн байна.

Энэ үүднээс бид зөв өдрөө битүүлсэн. Харин Азийн бусад орнууд нэг өдрийн өмнө тэмдэглэсэн ч бид энэ жилийн цаг тооны бичигтээ шинийн 3-ныг хасаж тооцсон байгаа. Тэгэхээр алдсан өдрөө нөхөж, Азийн бусад орнуудтай зэрэгцэж очно. Харин шинийн 3-ныг хассан шалтгаан нь "3-ны өдөр 4-нийхтэй дүйцэхүйц том сар гарч байгаа" хэмээн зурхайчид тайлбарлаж байгаа юм.
Дээрхээс харахад буруу өдрөө шинэлсэн гэж үзэх үндэслэл хараахан байхгүй байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна