Украйнчууд дайнд бэлтгэж эхэллээ


Украйн болзошгүй дайнд бэлтгэн ОХУ-тай залгаа хил дээрээ цэргийн хүчээ зузаатгаж эхэллээ. Тус улсад 2021 оны 12 дугаар сарын 17-ноос цэргийн бүртгэл 18-60 насны иргэдийг хүйс харгалзахгүй бүртгэж буй. Өнгөрсөн долоо хоногт Их Британиас Украйн руу 1100 зөөврийн танк эсэргүүцэгч пуужин харвагч нийлүүлсэн бол Чех хуягт тээвэрлэгч, их буу, Польшоос миномёт, пуужин, Балтийн орнуудаас сум, пулемёт татжээ. Түүнчлэн Канадаас тусгай хүчний отряд Украйнд иржээ.

Сүүлийн үед Өрнөдийн орнууд, түүнчлэн Киев ОХУ Украйнд халдаж болзошгүй тухай байнга мэдэгдэх болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээллийг хий хоосон, үндэслэлгүй гэж мэдэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна