999 сорьцтой "Бар жил" мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ


 Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэ цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлгэ тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог аж. Цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлажээ.

Мөн “Gilded Charming Tiger” 31.1 граммын мөнгөн зоос, “Into the Wild - Bear” 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргасныг төв банк мэдээллээ.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас coin.mongolbank.mn хаягаар орж, энэ сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна