Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн ахмад Н.Лхагвадорж түүний үнэнч анд, хамтран зүтгэгч Артём нохойн хамт замын хөдөлгөөнийг зохицуулан үүрэг гүйцэтгэжээ.
Замын цагдаа нохойн хамтаар үүрэг гүйцэтгэж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Тухайн албан хаагч нохойгоо гөлөг байхаас нь эхлэн өсгөсөн, команд маш сайн мэддэг, сургуультай нохой. Нохой албаных биш ч эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. Харин алба хаагч маань нохойтойгоо иргэд, жолоочийг шалгасан зүйл байхгүй" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна