Баянбүрдийн зүүн талд байрлах авто засварын газар шатлаа


Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэврт Баянбүрдийн зүүн талд байрлах Авто засварын газарт гарсан гал түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2-р тасгийн 16 албан хаагч 4 автомашинтайгаар тархалт хийн 15 минутад тархалтыг зогсоож галыг унтрааж, задаргаа хийн шалгаж байна.

Галд хоёр автомашин, нэг мотоцикл өртөж шатсан бөгөөд залгаа байрлах авто угаалгын газар, засварын газрыг галд өртөхөөс хамгаалж ажилласан байна.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна