Бээжингийн өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины баг тамирчдыг гарч ирэх үеэр сандал дээрээ зүүрмэглэсэн нь олны анхаарлыг татлаа.
"UK Independent" агентлагийн мэдээлснээр, В.Путин нээлтийн үеэр өөрт нь зориулсан тавцан дээр тухлан сууж байхдаа яг Украины баг тамирчид төрийн далбаагаа барин гарч ирэх үеэр нүдээ аньсан нь гэрэл зурагчны камерт өртжээ. Мөн түүний энэ үйлдлийг харуулсан видео бичлэг ч сошиалд нэлээдгүй шуугиан тариад байна.
Харин ОХУ-ын баг тамирчдыг цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх үед тэр суудлаасаа босож, гараараа даллаж байжээ.
Энэ удаагийн олимпын наадам Украиныг тойрсон улс төрийн хямралын оргил үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна