Бээжингийн өвлийн олимпын нээлтэд явсан Ерөнхий сайдын айлчлалын багт 50 гаруй хүн багтсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд ЗГХМОНХГ-аас албан ёсоор тайлбар өглөө. Тодруулбал, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2-р сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпийн нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийнэ. Өөр ажил хэргийн хэд хэдэн уулзалт бий.
Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцана.
Бусад бүрэлдэхүүнд: Ерөнхий сайдын зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн гэсэн хүмүүс багтсан болно. Өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулж буй БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан. БНХАУ-ын талтай хийх яриа хэлэлцээ амжилттай болж, ганзага дүүрэн айлчлал байх болтугай" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна