Австрали улсад үерийн гамшиг нүүрэллээ.

Админ
2022/03/04

Өнөөдрийн байдлаар Австрали улс үерийн улмаас хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Австралийн зүүн эрэгт хүчтэй аадар бороо орж, хотууд үерийн усанд булагдсан байна. Үерийн үед 13 хүн амиа алдаж, олон зуун мянган хүний амь нас эрсдэлд ороод байна.

Долоо хоногийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас гол мөрөн, усан сангууд үерлэж 800 км урттай газрыг сүйрүүлсэн. Айж эмээсэн оршин суугчид нисдэг тэргээр аврагдахын тулд мансарда эсвэл дээвэр дээр авирч аврах багийг хүлээж байгаа байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Австралийн үер, ойн түймэр, циклон, ган гачиг ойр ойрхон, эрчимтэй болж байгааг эрдэмтэд анхаарууллаа.

"Эрдэмтдийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэдэн арван жилийн сэрэмжлүүлгийг үл харгалзан Австрали улс одоогийн үер гэх мэт цаг агаарын огцом өөрчлөлтөнд бэлэн биш байна" гэж Квинсландын Технологийн Их Сургуулийн байгаль орчны шинжээч Хилари Бамбрик дурдсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна