Өнөөдөр /2022.03.31/ бага насны хүүхэд зам тээврийн ослын улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарлаа.
Тодруулбал, 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд замд бага насны хүүхэд эксковаторт дайруулсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу холбогдох цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд 7-р ангийн сурагч байсан нь тогтоогдсон байна. Ослын улмаас хүүхэд газар дээрээ нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна