БЗД: Эрүүл ахуйн стандартын сургалт хийлээ

Админ
2022/05/02

Баянзүрх дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нарт Эрүүл ахуйн стандартын сургалт хийлээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт хоол, х туслах тогооч болон удирдаүнс үйлдвэрлэлийг удирдан ажилладаг ерөнхий тогооч,х ажилтнууд сургалтад оролцлоо.
Сургалт нь:
1. Онлайн бизнес төвд бүртгүүлэх зааврыг танилцуулах, төр
хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн
засгийг дэмжих

2. Ажлын байр нэмэгдүүлэх, дулааны улиралд гарч
болзошгүй хоол хүнсний шалтгаант хордлого, халдвараас
урьдчилан сэргийлэх

3. Бизнес эрхлэгч нарт болон ажилтнуудын хоол хүнсний
эрүүл ахуйн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх,
мөрдөж ажиллах, дадал болгон хэвшүүлэх, мэргэжил арга
зүйгээр хангах

4. Хоол хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдын ажлын
байрны онцлог, хөдөлмөр хамгааллын зөв дадалтай болгох
ач холбогдолтой юм.

Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан арга хэмжээнд хоол, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нар идэвхтэй оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна