Баянзүрх дүүргийн удирдлагын багаас өнгөрсөн сард дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоодтой уулзаж, тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар санал солилцсон. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Баяраа, холбогдох мэргэжлийн салбарын төлөөллүүд СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр СӨХ-ны зүгээс
Үүнээс УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ажилтан, алба хаагчдын нийгмийн даатгал, ус, цахилгааны үнийн тарифын асуудлыг холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Баяраа орон сууцны дээвэр, фасад, лифт зэрэг асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, гадаад харилцааны үр дүнд шийдвэрлэнэ гэсэн юм. Тухайлбал Баянзүрх дүүргийн хэмжээнд орон сууцны дээвэр, фасадыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохицуулах бол лифтны асуудлыг гадаад харилцааны хүрээнд Беларус, БНХАУ-тай хамтарч шийдвэрлэхээ илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна