10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ КОНТЕНТЫН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Баянзүрх дүүргээс улсын хэмжээнд өрнөж буй "НЭГ ЗАМ - НЭГ СОЁЛ" аяны хүрээнд зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах ажлыг олон нийтэд түгээхэд зорилгоор контентын уралдааныг зарлаж байна.
Уралдаанд Баянзүрх дүүргийн харьяалалтай иргэд, төрийн болон төрийн бус байгууллага гээд бүхий л хүмүүс оролцох боломжтой.
Таны хийсэн контентыг 7-р сарын 20-оос 8-р сарын 7-ны өдөр хүртэл хүлээж авна. Ирүүлсэн контентуудыг 8-р сарын 8-наас тухайн сарыг дуустал дүүргийн цахим хуудсан дээр байршуулах бөгөөд хамгийн их үзэлт, лайк, шэйр гэх хандалт өндөр контентыг ялагчаар тодруулж
1-р байр 5.000.000 төгрөг
2-р байр 3.000.000 төгрөг
3-р байр 2.000.000 төгрөгөөр тус тус шагнах юм.
Жич: Контентыг гар утас, мэргэжлийн түвшин аль аль талаар хийх боломжтой.
Шагналын санг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн газартай хамтран шийдвэрлэж байгааг онцлох нь зүйтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99727912 дугаараас аваарай. Амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна