БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨТЭЙ БОЛЖЭЭ

Админ
2023/09/10

Баянзүрх дүүрэг Засаг даргын тамгын газрын байрны ашиглалтаас гарсан хадгалах өрөөг засварлаж "Гэрлэх ёслолын өргөө" болгон тохижууллаа. Шинээр ашиглалтад орсон "Гэрлэх ёслолын өргөө"-ний үйл ажиллагаа эхэлж өнөөдөр гурван хос гэрлэлтээ баталгаажуулж, гэр бүл боллоо. 

Гэрлэх ёслолын өргөөг гэрлэлтээ батлуулахаас гадна, аж ахуйн нэгжийн уулзалт, семинар хийх зэрэг олон хувилбараар ашиглаж болохоор зохицуулсан. 

Гал голомтоо бадрааж гэр бүл болсон та бүхэнд аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна