“Цэцэг төв”-ийн уулзвараас ЦУОШГ хүртэлх авто замыг энэ сарын 13-ныг хүртэл хааж, шинэчилнэ

Админ
2024/05/11

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна