"Зам Тээврийн Хөгжлийн Төв" ТӨҮГ-аас мэдээлснээр Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын хазайсан, унасан тэмдэг тэмдэглэгээг шинэчилж, засварлажээ. Одоо тус чиглэлийн замын нүхэн эвдрэлийг БИС-310 тусгай зориулалтын авто машинаар засварлаж байгаа аж.
Уг ажлыг "Талын зам" ТӨХК гүйцэтгэж байгаа юм байна.
Энэ жил Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн замын нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгаа тухай мэдээлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна