Жилд 1300-1500 орчим вагон засварлах хүчин чадалтай төвийг нээв

Админ
Өчигдөр 16 цаг 16 минут

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийг 2020 онд эхлүүлж, чанарын өндөр түвшинд барьж байгуулан 2023 онд ашиглалтад оруулж, тээвэрлэлтийг үйл ажиллагааг эхлүүллээ.       

Дэлхийд зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрээ хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий энэхүү зүтгүүрүүд нь зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй. Мөн инновац шингээсэн радиал тэргэнцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явах ангийн бүтээц юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна