Үйлдвэрлэлийн гарцыг өсгөх төслүүд эрчимжихээр байгаа нь Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд түлхэц үзүүлнэ
Энэ онд Норвег улсад үйл ажиллагаа явуулж буй газрын тос, байгалийн хийн компаниудын олборлолт, тээвэрлэлтэд зарцуулах зардал 24 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оныхоос 15 хувиар өсөхийг Норвегийн Статистикийн газар мэдээллээ.
Мөн ирэх онд олон ч салбарт 2022 оны эцсээр эхлүүлж байсан томоохон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрчимжинэ гэдгийг мэдэгдсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтыг шинэ хийн хоолойн төслөөр холбохоор төлөвлөжээ.
Үйлдвэрлэлийн гарцыг өсгөх төслүүд эрчимжих төлөвтэй байгаа нь Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг онцолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна