Урин дулаан цаг ирж, Улаанбаатарын авто зам, гудамж талбайгаар электрон скүүтэр, цахилгаан дугуй зэргийг ашиглан хөдөлгөөнд оролцох хүмүүсийн тоо нэмэгдлээ.
Энэ нь түгжрэл ихтэй оргил ачааллын үед ажил хичээлдээ яарсан хүмүүсийн цагийг хэмнэх нэг сонголт болж байгаа ч манайд тодорхой зохицуулалтгүйн улмаас скүүтэртэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдэж байна.
Тухайлбал дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүйгээс явган болон авто зам ашиглан хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд орох, явган зорчигчийг дайрах зэрэг тохиолдол гарч байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна