5 дугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Админ
2024/06/08

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо буюу 5 дугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг

  • 2024 оны 06 сарын 08-ны өдрийн 23:00 цагаас
  • 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна