Кэмбрижийн их сургуульд Чингис хаан судлалаар судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгоно

Админ
2024/06/08

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улс Кэмбрижийн их сургуультай хамтран  Монгол соёл судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр судалгааны тэтгэлэг шинээр бий болгох тухай санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Кэмбрижийн их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад жил бүр тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж, баталсан юм.

Кэмбрижийн их сургууль нь монгол судлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн их сургуулийн нэг. Тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгож эхэлснээр судалгааны төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Чингис хаан судлалыг идэвхжүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын тоог нэмэгдүүлэх, Их хааны суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна