Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо 500 залуусаар хүрээгээ тэллээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ
"Улаан загалмайн байгууллага бол залуучуудад хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахаас эхлээд гамшиг ослын үед иргэдэд анхны тусламж үзүүлэхээс эхлээд өөрийн бүхий л ур чадвараа зориулдаг онцгой байгууллага. Нийгэмд ч тэр, төр засагт ч тэр дэмжлэг үзүүлдэг цорын ганц үндэсний нийгэмлэг. Энэ нийгэмлэгт элсэж өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэхээс эхлээд ур чадвараа зориулахаар сэтгэл шулуудсан 500 хүүхэд, залуучууддаа талархал илэрхийлье" гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны хувьд өнгөрсөн хугацаанд болсон ковид, үер усны гамшгийн үед иргэдэд бүхий л чадлаараа сайн дурын тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна