Илон Маск дэлхийн дөрөв дэх баян хүн боллоо
Админ
19 цаг 13 минутын өмнө
Space Х болон Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгө 96 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн дөрөв дэх баян хүн боллоо гэж Bloomberg мэдээллээ.
Түүний цалин тодорхойгүй ч 2018 онд Tesla-гийн хувьцаа эзэмшигчид түүнд 20,3 сая хувьцааны сонголт олгосон нь ийнхүү дэлхийн баячуудын нэг болоход нөлөөлжээ. Tesla компанийн хувьцаа огцом өссөний улмаас Маскийн хөрөнгө хоёр өдрийн дотор 13,3 тэрбум ам.доллараар өссөн байна.
Түүний дээр Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс, Amazon-ыг эзэмшигч Жефф Безос нар бичигдэж байгаа юм.
Tesla долоодугаар сард Toyota компанийг гүйцсэнээр автомашин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон билээ.
Эх сурвалж: Bloomberg, CNN, TheGuardian
Сэтгэгдэл бичигдээгүй байна