МАЛ АЖ АХУЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Админ
2025/04/03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.

Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна