АНУ-д Арьс өнгөөр ялгаварлах үзэл хэрээс хэтэрлээ

Админ
2020/08/28

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод хоёр цагдаагийн алба хаагч нэгэн өнгөт арьст эрийг эргэн харах үед араас нь долоон удаа дараалан буудаж, гэмтээсэн хэрэг гарсан билээ.  Буудуулсан эрэгтэй буюу Жейкоб Блейкийг буудуулахад 3 хүүхэд машинд аавыгаа буудуулахыг харж байжээ. Одоогоор цээжнээс доош мэдээгүй биеийн байдал муу байгаа юм. Гал нээх үеийн бичлэгийг тус хотын оршин суугч гэрийнхээ цонхноос бичин, цахим сүлжээнд цацсан юм. Бичлэг цахим орчинд цацагдсаны улмаас мужийн иргэд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлээд байгаа юм. Гэвч энэхүү эсэргүүцлийн цуглааны үеэр цагаан арьст нэгэн өсвөр насны хөвгүүн гал нээж 2 хүний амь насыг хохироосноор арьс өнгөний хүнд хэлбэрийн тэмцэл үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Жейкоб блейкийн хэрэг гарсан Висконсин мужийн Кеноша хотод 3 шөнө болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 2 хүний амь насыг хохироосон сэжигтэн 17 настай Кайл Ретинхаузыг цагдаагийнхан онц ноцтой хүн амины хэргээр баривчлаад байгаа юм. Ретинхус нь шөнө дунд жагсагчдын эсрэг хагас автомат гар буу тулган сүрдүүлж байгаад зугтсан боловч удалгүй жагсагчдын эсрэг гал нээж 2 хүний толгой болон цээжин тус газар буудан амь насыг хөнөөжээ. Суманд оногдсон бас нэг иргэн байгаа боловч амь насанд аюулгүй хөнгөн гэмтжээ. Мужийн Аюулгүй албаны дарга Девид Бэйс  хуулийн хэрэгжилтэнд сайн дурын 500 энгиин иргэдийг оролцуулах хүсэлт байсан ч би зөвшөөрөгүй. Яагаад зөвшөөрөөгүйн шалтгаан  өчигдөр шөнийн явдлаар тодорхой болсон байх аа гэж хэлжээ. Баривчлагдсан Риттерхаус нь сошиал сүлжээгээр дамжуулан "Хар арьстны амь нас чухал"/black live matter/ хөдөлгөөний эсрэг "цагдаа нарын амь нас чухал"/blue live matter/ хэмээн дүрэмт хувцас өмсөж буу байрсан зургаа онлайн сүлжээнд байрлуулж хар арьстнуудыг эсэргүүцсэн зургууд оруулж байжээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарах талаар мэдэгдэл хийж байгаа ч Хохирогч болох Жейкоб Блейкийн хэргийн талаар дурдаагүй нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.   [video width="1280" height="720" mp4="http://yazguur.mn/wp-content/uploads/2020/08/29-year-old_Black_man_in_Wisconsin_hospital_after_being_shot_in_the_back_by_policeYoutubetomp3.sc_Trim.mp4"][/video]   Эх сурвалж : www.cbsnews.com/cbs-this-morning/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна