АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ДЭЛХИЙН БАНК, ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ЗЭРЭГ ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ТӨЛӨӨЛӨЛ ОРУУЛАХ УРИЛГА ХҮРГҮҮЛНЭ.
Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90%-д хүргэсэн байдаг.
Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан.
Энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан.
Энэ хүрээнд Хөгжлийн банканд ажиллалаа.
Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
ТУЗ-ийн гишүүнд шахааны хүн томилохгүй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлэх
Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
Санхүүжүүлэх төслийг эрэмбэлж, УИХ-д танилцуулах
Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна