Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийн нэг бол Энхтайваны Бат-Амгалан. Тэрээр Баянзүрх дүүрэгт төрж өссөн. Баянзүрх дүүргээс Улс төрийн гараагаа эхэлсэн нэгэн.
Нийтдээ Баянзүрх дүүргийн 187 орчим оюутан залуус уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлж 40 гаруй оюутан ярилцлагын төрөлд шалгарч шилдэг 9-н оюутан тэтгэлэгээ гардан авлаа.
Баянзүрх дүүрэг Улаанбаатар хотын 350 орчим мянган хүн аж төрдөг хамгийн том дүүрэг. Тэдний 70 орчим хувь нь 18-35 насныхан байдаг гэх судалгаа бий.
1992 онд ардчилсан хувьсгал хийснээс хойш олон гишүүд дарга нарын нүүр үзсэн тус дүүрэгт Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан нь Баянзүрх дүүрэгтээ анхны тохиолдол.
Тэтгэлэгт хөтөлбөр нь Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж байгаа санхүүгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай оюутан залууст тэтгэлэг олгож, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжиж, Улс эх орны ирээдүйн хэрэгтэй боловсон хүчин бэлдэхэд гол зорилго нь оршиж байна.
Нийт хамрагдсан 187 оюутнууд бүгд 3.2-оос дээш голчтой суралцдаг нь бахархууштай. Тэтгэлэгт хөтөлбөрийн сэдвийг оюутан залууст нээлттэйгээр өгсөн нь оюутан залуучууд болон БАЯНЗҮРХ дүүрэгт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн гаргаж ирэхэд гол зорилго оршиж байна.
Энэхүү Тэтгэлэгт хөтөлбөр нь нэг удаа болоод өнгөрөх биш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна